Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг 13 дахь жилдээ зохион байгууллаа

  • 2022-01-10
  • Г.Дэлгэрбаяр
  • 883

 Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг ардчилсан Үндсэн хуулийн баярын өдрийг тохиолдуулан хууль тогтоох, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач нарын дунд 2009 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Монголын шатрын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц,  Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагын нийт 62 тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрах, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Цогц-Эрх партнерс” ХХН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхнасан, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Г.Даваахүү нар оролцлоо.

Тэмцээн 9 өргөөр явагдаж шилдгүүдээ тодруулсан бөгөөд

  1. Тэргүүн байрт М.Мөнгөнхүү;
  2. Хоёрдугаар байрт Д.Гандуулга;
  3. Гуравдугаар байрт Т.Баярсайхан;
  4. Тусгай байрт: Ч.Булган, М.Хишигбаяр, В.Ганболорнар шалгарлаа.

Шагналт байранд орсон тамирчдад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрах, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Цогц-Эрх партнерс” ХХН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхнасан, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Г.Даваахүү нар шагналыг нь гардууллаа.

 

Тус тэмцээнийг жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээний тэргүүн байрын шагналт М.Мөнгөнхүүд Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний шилжин явах цомыг гардууллаа.