“Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” номын нээлт боллоо

  • 2023-01-11
  • Ц.Энхжин
  • 1,585

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), философийн ухааны доктор (PhD), проф. Н.Лүндэндоржийн туурвисан “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” номын нээлт  өнөөдөр /2023.01.11/ ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд боллоо.

Номын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), академич С.Нарангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Шүүхийн сахилгын хорооны гишүүд, шүүгч нар, хууль зүйн салбарын нэрт эрдэмтэн судлаачид тэргүүтэй хүндтэй зочид хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэв.

Тус бүтээлийг хянан тохиолдуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (PhD), проф. Н.Жанцан “Энэхүү Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар нь урьд өмнө нь гарч байсан тайлбаруудаас тохой илүү болсон” хэмээн онцоллоо.