МУИС-ийн ХЗС-ийн Ахлах багш М.Мөнхнарангийн Докторын лекц, шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээ боллоо

  • 2024-05-03
  • Э.Цэрэндүзээ
  • 168

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Докторын цуврал лекц” 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хуульчдын танхимд боллоо. Энэ удаагийн лекцийг МУИС-ийн ХЗС-ийн Ахлах багш, Хууль зүйн ухааны доктор (LL.D.) М.Мөнхнаран уншиж, өөрийн шинэ бүтээлээ танилцуулав.

Лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur.) Х.Эрдэм-Ундрах үг хэллээ.

МУИС-ийн ХЗС-ийн Ахлах багш, Хууль зүйн ухааны доктор (LL.D.) М.Мөнхнаран нь “Жендэр судлал ба арбитр: Зүүн Ази дахь арбитрын ажиллагаанд жендэрийн тэгш оролцоог хангах нь” сэдэвт докторын судалгааны ажлаа танилцуулж, МУИС-ийн ХЗС-ийн ХЭЗТ-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор, Арбитрч (Ph.D) Э.Байгал, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur.)  Б.Тэмүүлэн нар санал, дүгнэлт өгөв.

Мөн “Олон улсын ба үндэсний арбитрын эрх зүй” номоо танилцуулсан юм. Энэ үеэр МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Улаанбаатар (Ph.D), МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон доктор М.Мөнхнарангийн гэр бүл, найз нөхөд мэндчилгээ дэвшүүллээ.

 

Доктор М.Мөнхнарангийн цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!