НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-05-30
  • Г.Дэлгэрбаяр
  • 645

Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, шинээр гарсан холбогдох хууль тогтоомжийг танин мэдүүлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хууль хэрэглээний чадварыг дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлэхэд зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Налайх дүүргийн 100 гаруй төрийн албан хаагч нарт “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлын тухай”  хуулиудаар сургалт зохион байгууллаа.

Сургалтад ХЗҮХ-ийн ХЗСМСТ-ийн дарга Ч.Батзориг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжин, докторант Г.Дэлгэрбаяр  нар хичээл заав.