Нийслэлийн 115 дугаар сургуулийн сурагчдад “Сургуулийн орчинд бусдыг дээрэлхэх, ялгаварлал үүсгэхээс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

  • 2023-04-17
  • Э.Цэрэндүзээ
  • 369

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.10, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.5.11, ХЗҮХ-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тус сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь сургуулийн орчинд нэг нэгнийгээ ялгаварлахгүй байх, дээрэлхэх, хүч түрэмгийлэх үйлдэл гаргуулахгүй зан чанарыг төлөвшүүлэхэд оршино.

Энэ удаа Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115 дугаар сургуулийн сурагчдад “Сургуулийн орчинд бусдыг дээрэлхэх, ялгаварлал үүсгэхээс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  Нийт 100 гаруй сурагч хамрагдсан.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн Н.Цогт-Очир зохион байгуулж, МУИС-ийн ХЗС-ийн 4 дүгээр түвшний оюутан Г.Хулан, Т.Анударь нар хичээл заав.

Сургалтын сэдэв:

  • Үе тэнгийн дээрэлхэлт
  • Электрон тамхины хор хөнөөл, эрх зүйн зохицуулалтын талаарх анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.