Ном, эмхэтгэл хэвлэх мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулсан.

Хэвлэх үйлдвэр нь хүрээлэнгийн тогтмол хэвлэл “Хууль зүйн мэдээлэл” эмхэтгэл, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл мөн тус хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, эрх зүйн ном, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал хэвлэхээс гадна харилцагч байгууллагын захиалгат хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэж байна.

Тус хэвлэх үйлдвэр нь жилдээ 80-аад нэр төрлийн 80’000-90’000 ширхэг ном, сэтгүүл, сонин, гарын авлага, сургалт, судалгаа, сурталчилгааны материалыг хэвлэн гаргаж байна.

Хэвлэх үйлдвэр нь Герман улсын Heidelberg хэвлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Холбоо барих:

Хэвлэх үйлдвэрийн менежер Э.Ганзориг

Утас: +976-11-323317

И-мэйл: ganzorig@legalinstitute.mn