Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI)- тэй хамтын ажиллагааны цахим уулзалт зохион байгууллаа

  • 2022-07-04
  • Э.Цэрэндүзээ
  • 466

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын Засгийн газрын харьяа Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнтэй цахим уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад БНСУ-ын Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Хён Чеол Кан, гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах албаны ахлах судлаач Хё-Ян Конг, судлаач Су-Хюн Юн нар болон ХЗҮХ-ийн удирдлагууд, холбогдох мэргэжилтэн, судлаачид оролцлоо.

Талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, судлаачдыг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээний хурал, эрх зүйн хамтарсан судалгааг тогтмол хийхээр санал солилцож, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр хэлэлцэн тохиролцов.