Сонгуулийн тухай хуулийн 200 асуулт, хариулт

  • 2021-01-22
  • Ц.Энхжин
  • 1,385

Энэхүү гарын авлага нь сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч, сонгуулийн ажиглагч болон иргэд, холбогдох төрийн албан хаагчид, нэр дэвшигч, судлаач, сонирхогч хэн бүхэнд чухал гарын авлага болох юм.Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуультай уялдуулан 200 асуулт, хариулт оруулж бэлтгэлээ. Та бүхэн тус гарын авлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын худалдаанаас авах боломжтой. Үнэ: 5000 /таван мянга/ төгрөг, лавлах утас 11-315734