Судалгааны тайлангийн эмхэтгэл VI боть

  • 2021-01-22
  • Ц.Энхжин
  • 764

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс уламжлал болгон эрхлэн гаргадаг “Судалгааны тайлангийн эмхэтгэл”-ийн ээлжит цуврал хэвлэгдэн гарлаа. Тус хүрээлэнгийн 2003-2017 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангууд “Судалгааны тайлангийн эмхэтгэл I, II, III, IV, V боть” болон хэвлэгдэж хэдийн уншигчдын хүртээл болж, олны талархлыг хүлээсэн бол энэ удаа бид 2018 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангаа эмхэтгэн “Судалгааны тайлангийн эмхэтгэл VI боть” болгон хэвлүүлж уншигч Таны мэлмий, оюунд тань хүргэхэд бэлэн болоод байна. Энэхүү бүтээлд голчлон Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолд заасан аргачлалын дагуу гүйцэтгэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо болон цөөнгүй харьцуулсан судалгааны тайлан багтсанаараа онцлог боллоо.