УРИЛГА /Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх тухай/

  • 2021-12-15
  • Г.Дэлгэрбаяр
  • 643

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2021 оны Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.

Танилцуулга, холбогдох материал, үнийн саналыг 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн дотор  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод болон info@legalinstitute.mn  хаягаар ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр.

Утас: +11315735