ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хатагтай Х.Дойблер-Гмелинийг хүлээн авч уулзав

  • 2023-05-15
  • Ц.Энхжин
  • 296

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах, тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Г.Давааням нар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Х.Дойблер-Гмелинийг хүлээн авч уулзлаа.

Талууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндсэн хуулийн шүүхийн хяналтыг сайжруулах хэрэгцээ шаардлага, хууль зүйн салбар дахь хараат бус эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдол, жендерийн тэгш байдал зэрэг олон асуудлын талаар харилцан санал солилцов.

Уулзалтад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Улс төр судлалын доктор Э.Саранцэцэг, тус хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хууль зүйн ухааны доктор Б.Түмэндэмбэрэл нар байлцлаа.