Ховд аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

  • 2023-05-29
  • Ц.Энхжин
  • 200

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.10, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.5.11, ХЗҮХ-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тус сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна. Сургалтад Ховд аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч хамрагдлаа.

Сургалтын зорилго нь сургуулийн орчинд нэг нэгнийгээ ялгаварлахгүй байх, дээрэлхэх, хүч түрэмгийлэх үйлдэл гаргуулахгүй зан чанарыг төлөвшүүлэхэд оршино.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Арга зүйч багш Д.Цэцэгдарь, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан Д.Батням нар хичээл заав.