Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн(UNIDROIT)-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игначио Тирадотой уулзлаа

  • 2023-11-28
  • Э.Цэрэндүзээ
  • 450

Хууль зүй үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах(Dr.jur), Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал(Ph.D), Эрдэм шинжилгээний ажилтан Б.Сүнжидмаа нар Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн(UNIDROIT)-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игначио Тирадо(Ph.D), ахлах хуульч Виллиам Брайди-Ватсонтой 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа.

Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн нь улс хоорондын хувийн эрх зүйг уялдуулах, харилцан нийцүүлэх арга барилыг судлах, хууль, эрх зүйн нийтлэг арга, хэрэгсэл, зарчим, дүрмийг батлахад бэлтгэх зорилготой Засгийн газар хоорондын бие даасан, эртний түүхтэй байгууллагуудын нэг юм.

Монгол Улс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 65 дугаар гишүүнээр элсэн орсон. Уг ажлын хүрээнд хууль зүйн үндэсний хүрээлэн нь  хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагаа, баримт бичгүүдтэй танилцах зорилгоор албан хаагчдыг уг байгууллагад урт, богино хугацаагаар ажиллуулж дадлагажуулах, салбарын хуульчдын чадавхыг нэмэгдүүлэх, судалгааны болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах зэргээр хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.