“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022” болж байна

  • 2022-12-02
  • Э.Цэрэндүзээ
  • 303

Өнөөдөр /2022.12.02/ “Ди Би энд Жи Ти Эс” ХХН-ийн санаачлагаар хуульч, эрх зүйчдийг ажлын байранд зуучлах, хууль эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг танилцуулах зорилготой “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022”-ийг зохион байгуулж байна.  Тус үзэсгэлэн яармагт 20 гаруй байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ ажлын байрны онцлог, тавигдах шаардлагын талаар хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд болон эрх зүйч, хуульч, өмгөөлөгчдөд мэдээлэл өгч байгаа юм.

“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022”-т Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож нээлттэй зарлагдсан ажлын байр болон тухайн ажлын байранд тавигдах шаардлагын талаар оролцогчдод мэдээлэл өглөө.

Энэхүү үзэсгэлэн яармагийн хамтран зохион байгуулагчаар Монголын Хуульчдын холбоо ажиллаж байна.