“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022”-т Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцоно
- 2022-12-01
- Э.Цэрэндүзээ
- 390
“Ди Би энд Жи Ти Эс” ХХН, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022” арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна. Тус арга хэмжээгээр хуулийн сургуулиудын төгсөх курсын оюутан, эрх зүйч, хуульч нарыг ажлын байранд зуучлах, ажлын байрны онцлог, тавигдах шаардлага зэргийн талаар мэдээлэл өгөх юм. Энэхүү арга хэмжээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцоно.