“Хуульчийн Про Боно өдөр-2022” өдөрлөгөөр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өглөө

  • 2022-05-02
  • Э.Цэрэндүзээ
  • 734

Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2022” өдөрлөг Сүхбаатарын талбайд 05 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өглөө.

Мөн тус арга хэмжээнд Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим зэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, өмгөөллийн нөхөрлөлүүд, оролцлоо.