Хуульчийн Про Боно өдөр-2024 өдөрлөг болж байна

  • 2024-05-01
  • Э.Цэрэндүзээ
  • 198

Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг өнөөдөр буюу Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч байна.

Мөн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, , Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Санхүүгийн зохицуулах хороо, өмгөөллийн “Эм Жи Эл атторнейс”, “Легал гайд” ХХН, МУИС-ийн Практик сургалтын төв, “Шихихутуг” их сургууль зэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд зарим байгууллага төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

 

Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт хүрэлцэн ирж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.