“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар улирлын дугаар хэвлэгдлээ

  • 2020-12-11
  • Ц.Энхжин
  • 566

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс улирал тутам эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар улирлын дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлийг “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан захиалах болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхарт байрлах Номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Энэ удаагийн дугаарт дараах сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдлээ:

Монгол Улсын эрх зүйн актын системчлэлийн хөгжлийг үечлэн авч үзэх нь

ДХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор Д.Эрдэнэбаатар

Шүүхийн өмнөх шатан дахь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах механизм

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн О.Оюунзул

Гэмт хэргийн улмаас иргэний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах талаарх үзэл баримтлал

ДХИС-ийн докторант Б.Батболд

Монгол Улсын Үндсэн хууль дахь үндсэн эрхийн хамгаалалтын асуудалд

МУИС-ийн ХЗС-ийн магистрант Я.Энхцэцэг

Олон Улсын эрх зүй дэх улс гүрний дайн хийх эрхийн тухай /Jus Ad Bellum/

БХУА-ийн багш, докторант Г.Золжаргал

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь

УЕПГ-ын прокурор,докторант Ц.Мөнхбат

Нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрийг гаргуулан Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах иргэний хэргийн шийдвэрийн дүн шинжилгээ

Нагоягийн их сургуулийн докторант С.Сүхчулуун

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага           

Хууль зүйн магистр А.Амармөрөн

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэх парламентын хянан шалгах эрх хэмжээ, эрх зүйн зохицуулалт

Эрх зүйч Д.Батболд

 Монгол Улс дахь Үндэсний баялгийн сангийн засаглал: Сингапур Улсын Тэмасек загварын туршлага

МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн доктор Г.Давааням

Шерманы хуулийн эх сурвалж: түүхэн тойм,өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэхэд түүний ач холбогдол

СЭЗИС-ийн ахлах багш, докторант Л.Отгонбаяр

Компанийн хариуцлагын шинэ зарчим – Duty of Vigilance

Печийн их сургуулийн докторант Б.Урнаа

Хувь хүний орлогын албан татварын суурь:Монгол ба Япон Улсын харьцуулалт     

МУИС-ийн ХЗС-ийн дадлагажигч багш Н.Лхамцэрэн

Хууль зүйн нэр томьёоны булан

Дотоод хэргийн их сургуулийн докторант С.Энхцэцэг