“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2020 оны 4 дүгээр улирлын дугаар хэвлэгдлээ

  • 2020-12-28
  • Ц.Энхжин
  • 990

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг 2003 оноос тасралтгүй эрхлэн гаргасаар өдгөө нийт 78 дугаарыг нийтийн хүртээл болгожээ. Сэтгүүл нь улирал тутмын хэвлэл бөгөөд жилдээ монгол хэлээр дөрөв, англи хэлээр нэг, нийт 5 дугаар гардаг билээ. Эрхэм уншигч Танд 79 дэх дугаараа өргөн барьж буйдаа бид таатай байна.

Энэ удаагийн дугаар нь дараах онцлог шинжийг агуулсан. Үүнд:

  • Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ чухал цаг үед манай сэтгүүл “Хууль төрөхийн өмнө” буландаа тус хуульд холбогдох асуудлаар тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, хуулийн төсөлд өгсөн саналыг нийтэллээ.
  • Сэтгүүлийн редакцийн нийтлэлийн бодлого, үйл ажиллагаанд баримтлах журмыг шинэчлэн боловсруулж, баталсан бөгөөд энэхүү өөрчлөлтүүдтэй уялдуулан сэтгүүлийн нийтлэлд тавих хэлбэр болон агуулгын шаардлагыг өндөрсгөж, хянан магадлагаа (англ. A Peer Review)-ны хуудсаа шинэчиллээ.
  •  “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн зөвлөлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий эрдэмтэд, тухайлбал, ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Анна Тумурова, АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Том Гинсбург, Япон Улсын Нагоягийн их сургуулийн дэд профессор, доктор Накамура Масаки, БНСУ-ын Кукмины их сургуулийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Пак Жеон Вон нарын эрдэмтдээр бүрдүүлсэн нь нэр төрийн хэрэг билээ. Мөн дотоодын нэр хүнд бүхий, өндөр түвшинд мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын санал, хувь нэмэр нэн чухал болохын хувьд академич С.Нарангэрэл, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам, доктор Ж.Эрхэсхулан, доктор Д.Сүнжид, доктор Ц.Цогт, доктор М.Уянга, доктор Б.Улаанбаатар, доктор Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнээр Сэтгүүлийн зөвлөлийг бүрдүүлэв.
  • “Шинэ эрдэмтний индэр” буланг сэргээн ажиллуулж, Монгол Улсын хууль зүйн салбарын отгон докторуудын мэдээллийг нийтлэхээр боллоо.

Ташрамд, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2021 оны 1 дүгээр улирлын 81 дэх дугаарт бүтээл хүлээн авч байгааг мэдэгдье. Та бүхэн сэтгүүлд өгүүллээ lawjournal@legalinstitute.mn хаяг руу ирүүлнэ үү. Сэтгүүлтэй холбогдох асуудлаар тодруулах зүйл байвал сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Цэрэндолгор /утас: 99162913/-тай холбогдоно уу.

Та бүхнийг хүндэтгэсэн,

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн редакц

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ:

ХУУЛЬ  ТӨРӨХИЙН ӨМНӨ

Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь

МУИС-ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор,

хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан

Улсын дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ

МУИС-ийн ХЗС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал

Монгол Улсын шүүхийн томилгооны системийг боловсронгуй болгох нь

“Оюуны-Инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Баттулга

 ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА, ТОЙМ, ҮР ДҮН

Мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, зүйлчлэлийн тулгамдсан асуудал

МУИС-ийн ХЗС-ийн гэрээт дэд профессор, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах

Эрх зүйчЭ.Мөнхболд

Хүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрх – тусгай механизмийн гүйцэтгэх үүрэг

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан

Цар тахал ба олон улсын харилцааны зохицуулалт

Хуульч О.Чулуунцэцэг

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн ахлах багш С.Рэнцэндорж

Байгаль орчны салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,  эрх зүйн орчны төлөв байдал,  тулгамдсан асуудал

Удирдлагын академийн докторант Б.Отгонтөгс

Аюулгүй байдал, түүний  үзэл баримтлал,  арга зам

ДХИС-ын Хил судлалын ухааны докторант, дэд хурандаа М.Баярсайхан

Эд юмсын эрхийн үндэс газар болох тухай

Өмгөөллийн Түвшинтөгс энд Ганхүрэл ХХК-ийн өмгөөлөгч А.Түвшинтөгс

БНХАУ-ын “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн хөрөнгө оруулалтыг хамгаалах талаарх заалт, түүний ач холбогдол

БНХАУ-ын Зүүн Хойд бүсийн Ойн их сургуулийн магистрант Г.Намуунзул

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР НӨЛӨӨ

Прокурорын зэрэг дэвийг харьцуулан судлах нь

УЕПГ-ын сургалт хариуцсан прокурор, хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлбэр, түүний хэрэглээ, эрх зүйн зохицуулалт

МУИС-ийн ХЗС-ийн докторант Б.Сүндэръяа

Татвар ногдуулах ба хураах ажиллагаа, тэдгээрийн харилцан хамаарал

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш Н.Лхамцэрэн

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдийн эрх зүйн хамгаалалт

МУИС-ийн ХЗС-ийн магистрант С.Солонго

Сонгуулийн тогтолцоо ба хөгжлийн бодлого

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭШДэА М.Долгорсүрэн

Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бус эрүүгийн хариуцлагыг боловсронгуй болгох нь

Эрх зүйч Ч.Болормаа

ШИНЭ ЭРДЭМТНИЙ ИНДЭР

Хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат

Хууль зүйн ухааны доктор Д.Батболд

МЭДЭЭЛЭЛ

Шинэ ном: Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн орчуулга

Скопус олон улсын санд сэтгүүл бүртгүүлэхэд тавих шаардлага

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн журам