“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2021 оны 1 дүгээр улирлын дугаар хэвлэгдлээ

  • 2021-04-11
  • Ц.Энхжин
  • 3,068

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн судалгаа, шинжилгээ, онол, практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь Эрхэм уншигч Танд 81 дэх дугаараа өргөн барьж буйдаа таатай байна.
Энэ удаагийн дугаар нь дараах онцлог шинжийг агуулсан. Үүнд:

  • Бид Бүгд Найрамдах Казахстан Улсын Хууль тогтоомж, эрх зүйн хүрээлэнгийн захирал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гавьяат ажилтан, доктор, профессор Р.К. Сарпековийг багтаа урьснаар манай сэтгүүлийн зөвлөлд бас нэгэн хүндтэй эрхэм ажиллахаар болсныг хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна.
  • Мөн энэ удаагийн дугаараас эхлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын салбартаа тэргүүлэгч технологийн компани болох PLAGSCAN GmbH-ийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Юнисолюшн Партнерс” ХХК-тай хамтран ажиллахаар болж санамж бичиг байгууллаа. Тус компанитай хамтран ажилласнаар бид зохиогчдын ирүүлсэн бүтээл бүрийн давхцлыг шалгаж, давхцал шалгах программыг (PLAGIARISM) шинээр нэвтрүүлж, сэтгүүлд тавих хэлбэр болон агуулгын шаардлагыг өндөрсгөж, чанартай сэтгүүл, чадвартай зохиогч, шилдэг бүтээлийг бий болгохыг зорьж байна. Энэхүү шинэ программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ бид олон улсад нэр хүнд бүхий Скопус (Scopus)-ийн судалгааны бүтээлийн санд сэтгүүлээ бүртгүүлэх эрхэм зорилтдоо хүрэх том алхмыг хийлээ.
  • Түүнчлэн, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл олон нийтийн дунд өргөн хүрээнд хэлэлцэгдэж буй энэ цаг үед манай сэтгүүл “Хууль төрөхийн өмнө” буландаа тус хуульд холбогдох асуудлаар тэргүүлэх эрдэмтдийн нэг болох Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Уранцэцэг багшийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлж байгаадаа таатай байна.

Ташрамд, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2021 оны 2 дугаар улирлын 82 дах дугаарт бүтээл хүлээн авч байгааг мэдэгдье. Та бүхэн сэтгүүлд өгүүллээ lawjournal@legalinstitute.mn хаягт ирүүлнэ үү. Мөн Та сэтгүүлээ худалдан авахыг хүсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авна уу.
Сэтгүүлтэй холбогдох асуудлаар тодруулах зүйл байвал сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Тэгшжаргал /утас: 99966001/-тай холбогдоно уу.

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ:

ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ

  1. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, үндсэн өөрчлөлтүүд
    Удирдлагын Академийн профессор, доктор Б.Уранцэцэг

ЭРХ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ: ҮЗЭЛ БОДОЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ

  1. Пробацийн үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал
    ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хууль зүйн доктор, хурандаа Ц.Очгэрэл, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн мэргэжилтэн, докторант, хошууч А.Цэнгэл
  2. Цахим сүлжээ ба цахим хэлцэл
    СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин
  3. Монгол Улс дахь хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагын зарчим, практик хэрэглээ
    Өмгөөлөгч Б.Билгүүн
  4. Монгол Улсад цахим худалдааны бие даасан хууль боловсруулах, батлах ажилд хэрэгцээт санал гаргах нь
    МУИС-ийн ХЗС-ийн магистрант Б.Гүнзаяа

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР НӨЛӨӨ

  1. Иргэний хуулийн 498-р зүйлийн талаарх судалгаа: Харьцуулалт, дүгнэлт
    МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Магистр Р.Пүрэвбаатар
  2. Нийтийн дэг журам гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзах үндэслэл болох нь: Ойлголт, хандлага
    МУИС-ийн ХЗС-ийн докторант Н.Энхцэцэг
  3. Төрийн эрх мэдлийн хязгаарлалт ба Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал
    МУИС-ийн ХЗС-ийн магистрант Г.Билгүүн

ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА, ТОЙМ , ҮР ДҮН

  1. Хорин тав хүртэлх насны залуучуудын дундах бэлгийн зан үйл ба бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх мэдлэг хандлага
    УЕПГ-ын хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа
  2. НҮБ-ын дүрэм ба улс орнуудын хилийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн хэм хэмжээ
    ДХИС-ийн доктор, дэд хурандаа Ш.Чулуунбат, ДХИС-ийн докторант, М.Баярсайхан
  3. Хөвсгөл аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан амиа хорлосон тохиолдлуудад хийсэн судалгаа, түүнийг бууруулах арга зам
    ДХИС-ийн докторант, Т.Бүрэнхаан
  4. Ковид-19 цар тахлын үеийн гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын олон улсын чиг хандлага,үр нөлөө
    МУИС-ийн ХЗС-ийн магистрант Б.Анхбаяр
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал
    МУИС-ийн ХЗС-ийн магистрант Б.Энхболор

МЭНДЧИЛГЭЭ

  1. Монгол Улсын Гавьяат Багш, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан

ШИНЭ ЭРДЭМТНИЙ ИНДЭР

  1. Хууль зүйн ухааны доктор Д.Сундуйсүрэн
  2. Хил судлалын ухааны доктор Ч.Сайнтөр

МЭДЭЭЛЭЛ

  1. Шинэ бүтээлийн танилцуулга
  2. “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд тавигдах шаардлага /Загвар/