ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЗАР

  • 2024-05-06
  • Ц.Энхжин
  • 570

Сургалтын зорилго: Энэхүү сургалт нь суралцагчдад хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг олгох, хууль зүйн практик чадвар (practical legal skills)-ыг англи хэлний хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, орчуулах арга зүйтэй холбон таниулах, хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сургалтын онцлог: Сэдвийн үндсэн ойлголт, үг хэллэгийг танилцуулах, англи хэл дээрх бичвэрийг унших, гол агуулгыг ярилцах, англи хэл дээр баримт бичиг боловсруулах, орчуулга хийхэд анхаарах зүйлсийг хичээлийн явцад дасгал ажлын хүрээнд ярилцаж, англиас монгол, монголоос англи хэл дээр орчуулга хийнэ.

Хичээл заах багш: МУИС-ийн ХЗС-ийн багш, Э.Туулайхүү LL.M.

Оролцогчдын тоо:  40

Хугацаа: 2024.06.04 – 2024.06.27 (нийт 8 өдрийн 16 цаг)

Хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг /18:30-20:00 цагт/

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим

/Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Эко Интернэйшнл Трэйд Тауэрын 9 давхар, 905 тоот/

Төлбөр: 200.000 төгрөг (Сургалтын материал багтсан)

Сургалтын төлбөрийг төрийн сангийн 100900012009 дансанд тушаана уу. Гүйлгээний утга: Legal English, овог, нэр, утасны дугаар

Жич: 85 хувиас дээш ирцтэй оролцогчдод “ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

Шаардлага:

  • Англи хэлний дундаас дээш /B1/ мэдлэгийн түвшинтэй;
  • Бие даалтад цаг гаргаж орчуулга хийх боломжтой;
  • Хоцролт, таслалтгүйгээр сургалтыг бүрэн дүүргэх.

Сургалтын бүртгэл 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ. /Хүний тоо хязгаартай/

Сургалттай холбоотой мэдээллийг 95011369 утсаар лавлана уу.

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХУВААРЬ

Сэдэв Хуваарь
1. Хууль зүйн Англи хэлний онцлог; хууль, гэрээ зэрэг эрх зүйн албан ёсны баримт бичиг болон эрх зүйн бусад бичвэр орчуулах арга зүй 6 дугаар сарын 4
2. Гэрээний эрх зүй (нэр томьёо, хэрэглээ) 6 дугаар сарын 6
3. Гэрээний эрх зүй (дадлага) 6 дугаар сарын 11
4. Компанийн эрх зүй (нэр томьёо, хэрэглээ) 6 дугаар сарын 13
5. Компанийн эрх зүй (дадлага) 6 дугаар сарын 18
6. Хөдөлмөрийн эрх зүй (нэр томьёо, хэрэглээ) 6 дугаар сарын 20
7. Хөдөлмөрийн эрх зүй (дадлага) 6 дугаар сарын 25
8. Бататгах хичээл 6 дугаар сарын 27