ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЗАР
- 2023-03-14
- Э.Цэрэндүзээ
- 3,290
Сургалтын зорилго: Энэхүү сургалт нь суралцагчдад хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг олгох, хууль зүйн практик чадвар (practical legal skills)-ыг англи хэлний хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, орчуулах арга зүйтэй холбон таниулах, хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх, арга барилаа олоход нь чиглэл өгөх зорилготой.
Сургалтын онцлог: Нэг сэдвийг 2 удаа орох ба ингэхдээ тухайн сэдвийн эхний хичээл дээр үндсэн ойлголт, үг хэллэгийг танилцуулах, англи хэл дээрх бичвэр унших, гол агуулгыг ярилцах; хоёрдугаар хэсэгт англи хэл дээр баримт бичиг боловсруулах, англиас монгол, монголоос англи хэл дээр орчуулгын практик хийлгэх байдлаар сургалтыг орно.
Хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 1 сарын эрчимжүүлсэн (нийт 8 өдөр буюу 16 цаг) сургалт
Хуваарь: Мягмар, Пүрэв гарагийн 18:30-20:00 цаг
Оролцогчдын тоо: Анги дүүргэлт 40 хүн
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхим
Төлбөр: 200’000 төгрөг (сургалтад шаардлагатай орчуулгын гарын авлага, загвар гэрээ хэлэлцээр зэрэг багтсан.)
Сургалтын төлбөрийг төрийн сангийн 100900012410 дансанд тушаана уу!
Сургалтад оролцогчдод гэрчилгээ олгоно.
Шаардлага:
- Англи хэлний дундаас дээш мэдлэгийн түвшинтэй;
- Бие даалтад цаг гаргаж орчуулга хийх бололцоотой;
- Хоцролт, таслалтгүйгээр сургалтыг бүрэн дүүргэх.
Хичээл заах багш: МУИС-ийн ХЗС-ийн багш, LL.M. Э.Туулайхүү
Холбогдох утас: 312825
ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХУВААРЬ
№ | Сэдэв | Хуваарь |
1. | Хуулийн мэргэжлийн тухай | 4 дүгээр сарын 4 |
2. | Гэрээний эрх зүй | 4 дүгээр сарын 6 |
3. | Гэрээний эрх зүй | 4 дүгээр сарын 11 |
4. | Компанийн эрх зүй | 4 дүгээр сарын 13 |
5. | Компанийн эрх зүй | 4 дүгээр сарын 18 |
6. | Хөдөлмөрийн тухай хууль | 4 дүгээр сарын 20 |
7. | Хөдөлмөрийн тухай хууль | 4 дүгээр сарын 25 |
8. | Маргаан шийдвэрлэлт | 4 дүгээр сарын 27 |