Хууль зүйн англи хэлний сургалт эхэллээ

  • 2024-06-05
  • Э.Цэрэндүзээ
  • 172

Хууль зүйн англи хэлний сургалт 2024 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэллээ.

Энэхүү сургалт нь суралцагчдад хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг олгох, хууль зүйн практик чадвар (practical legal skills)-ыг англи хэлний хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, орчуулах арга зүйтэй холбон таниулах, хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сургалт нь нэг сарын хугацаатай үргэлжлэх ба МУИС-ийн ХЗС-ийн багш, LL.M. Э.Туулайхүү заана.