Хууль зүйн англи хэлний эрчимжүүлсэн сургалт эхэллээ

  • 2023-04-05
  • Ц.Энхжин
  • 813

Хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг олгох, хууль зүйн практик чадвар (practical legal skills)-ыг англи хэлний хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, орчуулах арга зүйтэй холбон таниулах, хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх, арга барилаа олоход нь чиглэл өгөх зорилготой Хууль зүйн англи хэлний сургалт 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэллээ.

Энэ удаагийн хичээлийг “Гэрээний эрх зүй”, “Компанийн эрх зүй”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Маргаан шийдвэрлэлт” зэрэг сэдвээр англи хэл дээрх бичвэр унших, гол агуулгыг ярилцах, англи хэл дээр баримт бичиг боловсруулах, англиас монгол, монголоос англи хэл дээр орчуулгын практик хийлгэх байдлаар МУИС-ийн ХЗС-ийн багш, LL.M. Э.Туулайхүү заана.

Сургалт нэг сарын хугацаатай үргэлжлэх ба амжилттай суралцагчдад гэрчилгээ олгоно. Нийт суралцагчиддаа амжилт хүсье.