ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР Б.ДӨЛГӨӨН “ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ТҮҮНИЙ ШИНЖЭЭР НЬ ЯЛГАН ЗААГЛАХ ОНОЛЫН АСУУДАЛ” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШИЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

  • 2023-05-23
  • Э.Цэрэндүзээ
  • 889

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой “Докторын цуврал лекц”-ийг зохион байгуулдаг билээ.

Энэ удаад УДШ-ийн дэргэдэх шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, судалгааны төвийн дарга, Хууль зүйн доктор (Ph.d)  Б.Дөлгөөн “Захиргааны зөрчлийг түүний шинжээр нь ялган зааглах онолын асуудал” сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Лекцийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм нарийн бичгийн дарга, Хууль зүйн доктор (Ph.d) Г.Давааням нээж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор (Ph.d)  Д.Батболд дүгнэж, хаалтын үг хэлэв.

Доктор Б.Дөлгөөнд эрдэм шинжилгээний ажлын өндөр амжилт хүсье!