Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан шалгаруулж авна

  • 2022-04-06
  • Ц.Энхжин
  • 1,532

Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан

Ажлын тодорхойлолт: 

  1. Иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг төрөл бүрийн сувгаар хүргэх;
  2. “e-khutuch.mn” цахим сангийн агуулгыг сэдвийн хүрээнд мэдээлэл боловсруулах, цуглуулах, бэлтгэх;
  3. Эрх зүйн мэдээлэл лавлагааны шугамаар ирсэн асуулт хүсэлтэд хариу бэлтгэх;
  4. Холбогдох байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
  5. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, контент бэлтгэх, нийтэд түгээх;
  6. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, тэдгээрт эрх зүйн холбогдолтой болон байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл бэлтгэж өгөх, нэвтрүүлэгт оролцох;
  7. Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  1. Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
  3. Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах;
  4. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  5. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  6. Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  7. Мэргэжлээрээ, түүний дотор хууль зүйн зөвлөгөө мэдээллийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
  5. Хувь хүний намтар.

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2022 оны 5-р сарын 20-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735