Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “e-khutuch.mn” цахим хуудасны ажлын албанд “Эрх зүйч” шалгаруулж авна

  • 2020-02-07
  • Ц.Энхжин
  • 392
Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвд төслийн ажилтан 1 §  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “e-khutuch.mn” цахим сангийн агуулгыг тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах 

§  Эрх зүйн мэдээлэл лавлагааны шугамаар ирсэн асуулт, хүсэлтэд хариу бэлтгэх

§  Холбогдох байгууллага мэргэжилтнүүдтэй харилцаж хамтран ажиллах

 

  •   Эрх зүйч мэргэжилтэй байх;
  •   Багаар ажиллах чадвартай;
  •   Баримт бичиг, мэдээлэл  богино хугацаанд боловсруулах чадвар эзэмшсэн байх;
  •   Төслийн ажилд явцын хяналт тавих чадвар эзэмшсэн байх;
  •   Эрх зүйн мэдээллийг энгийн ойлгомжтой хүртээмжтэй арга хэлбэрээр боловсруулах, хүргэх чадвартай;
  •   Иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан хялбаршуулсан гарын авлага, ном, товхимол, контент, бусад хэрэглэгдэхүүнийг эрхлэн бэлтгэх туршлагатай, чадвартай байх;
  •   Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
  •   Компьютерын хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх;
  •   Иргэдэд  хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно;
  •   Мэргэжлээрээ ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: 

Бүрдүүлсэн материалыг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-315789