Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа
- 2021-12-16
- Ц.Энхжин
- 755
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2013 оноос эхлэн Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн 2021 оны сургалтыг 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.
Сургалтад “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/” сэдвээр хууль зүйн ухааны доктор Б.Уранцэцэг 2 цагийн хичээлийг зааж, багш нарын сонирхсон асуултад хариулт өглөө.
Тус сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн 10 гаруй багш хамрагдлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс цаашид сургалтад оролцогч багш нарын санал, энэ чиглэлийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг харгалзан дараа дараагийн сургалтыг зохион байгуулах юм.