“Хууль зүйн нэр томьёог орчуулах, оноох нь” сэдэвт сургалт боллоо

  • 2024-05-27
  • Э.Цэрэндүзээ
  • 181

Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хууль зүйн нэр томьёог орчуулах, оноох нь” сэдэвт сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачид хамрагдаж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор Н.Мөнхцэцэг хичээл заав.