Хууль зүйн судалгааны ажил гүйцэтгэх сонирхолтой судлаач болон судалгааны багийг урьж байна

  • 2021-10-22
  • Ц.Энхжин
  • 666

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь дараах судалгааны чиглэл тус бүрээр тодорхой сэдвээр судалгаа хийх санал хүлээж авна. Үүнд:

  1. Иргэний хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  3. Эрүүгийн хэрэг хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  5. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  7. Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх

Судалгааны санал ирүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  1. Аргачлал батлах тухай Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 59-р тогтоол /Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал/-ын хүрээнд судалгааны саналаа боловсруулах
  2. Холбогдох хуулийн тодорхой зохицуулалтыг сонгон авч, асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх
  3. Сэдвийн судлагдсан байдал болон сэдвийн онол, практикийн ач холбогдлыг тодорхой гаргах
  4. Судалгааг ямар арга зүйгээр хэрхэн хийхийг нарийвчлан тусгах
  5. Гадаадын бусад орны туршлагаас харьцуулан судалж, дүн шинжилгээ хийх хүрээг тодорхой гаргах
  6. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх
  7. Судалгааны ажлын санал нийт 5-аас доошгүй хуудастай байх /MS Word, үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1,15/

Зорилго: Дээрх чиглэлийн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэж, холбогдох хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, санал зөвлөмжийг боловсруулах

Хүлээж авах: Сонирхсон судлаачид болон судалгааны баг өргөдлийн маягтыг бөглөж, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 24:00 цаг хүртэл sarantsetseg@legalinstitute.mn цахим хаягаар судалгааны саналын хамт ирүүлнэ үү.  /Судалгааны баг болон судлаачийн бөглөх өргөдлийн маягт өөр гэдгийг анхаарна уу./

Холбоо барих: ХЗҮХ-гийн ЭШАА Э.Саранцэцэг

Утас: 976-95929294

И-мэйл: sarantsetseg@legalinstitute.mn

2021 оны 11 сарын 1-ний өдөр шаардлага хангасан судалгааны санал ирүүлсэн судлаач болон судалгааны багийн бүрэлдэхүүнтэй холбогдоно.

ХЗҮХ-гийн ХЗСТ