ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 2021-08-18
  • Ц.Энхжин
  • 1,633

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараахь ажлын байрыг зарлаж байна:

Ажлын байр:

Хууль зүйн туслалцааны төвийн Хэнтий аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч.

Үндсэн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
  • Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалах.

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн;
  2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан, өмгөөллийн эрх авсан байх;
  4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
  5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;
  6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

7.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/
  2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/
  3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;
  5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлана.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4020, 7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.