Хууль зүйн шинжлэх ухаан

  • 2017-06-02
  • Ц.Энхжин
  • 4,769

Монголын хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд энэхүү “Хууль зүйн шинжлэх ухаан” (Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл) номыг эмхэтгэн нийт хуульч эрдэмтэд Та бүхэнд өргөн барьж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэхүү төрөлжсөн эмхэтгэлийг бэлтгэж нийтийн хүртээл болгож байна. Энэхүү эмхэтгэлд орсон эрх зүйн актыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон оруулсан болно. Энэхүү эмхэтгэлд бүрэн эхээр нь оруулсан хууль 7, хэсэгчлэн оруулсан хууль 46, Улсын Их Хурлын тогтоол 12, Засгийн газрын тогтоол 23, Ерөнхийлөгчийн Зарлиг 2, бусад эрх зүйн акт орсон байна.

Энэхүү эмхэтгэл нь хуульч эрдэмтэн, судлаач, магистрант, докторант, оюутан, практик ажилтан, хууль зүйн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй хэн бүхэнд  энэхүү төрөлжсөн эмхэтгэл чухал гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.