Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн алба хаагчид “Үндэсний бичгээр цахимд бичвэр боловсруулах” сэдэвт сургалтад хамрагдлаа

  • 2024-09-25
  • Б.Бат-Эрдэнэ
  • 454
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоол, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт албан хаагчдын 2024 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Үндэсний бичгээр цахимд бичвэр боловсруулах” сэдэвт сургалт зохион байгуулж нийт албан хаагч хамрагдлаа. Уг сургалтаар MNS:6395:2022 стандартын дагуу албан хэргийг хос бичгээр хөтлөх, монгол бичгийн үсгийн фонтыг хэрхэн суулгах, бичих, цахим бичвэр боловсруулах арга зүй зэрэгт суралцав.
Энэхүү сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Хэрлэнцэцэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны Эрдэм шинжилгээний ажилтан М.Гэрэлсүрэн нар орлоо.