Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хүргэдэг “1800-1202” подкаст дохионы хэлмэрчтэйгээр олон нийтэд хүрч эхэллээ

  • 2023-08-23
  • Э.Цэрэндүзээ
  • 411

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хүргэдэг “1800-1202” подкаст дохионы хэлмэрчтэйгээр олон нийтэд хүрч эхэллээ. Тус подкаст 2021 оны 02 сарын 08-ны өдрөөс гарч эхэлснээс хойш нийт 106 дугаар олон нийтэд хүрсэн байна.

“1800-1202” подкастыг  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор бэлтгэн хүргэж байна. Подкастад Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Дотоод хэргийн их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол улсын их сургууль зэрэг байгууллагуудаас гадна хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульчид зочноор оролцсон байна.

Дараах линкээр орж подкастуудыг үзэх боломжтой.

Линк: Подкастын жагсаалт