“Хууль тогтоомжийн судалгааны аргачлалын сургагч багш бэлтгэх сургалт” боллоо

  • 2024-07-26
  • Э.Цэрэндүзээ
  • 670

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн санаачилгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Хууль тогтоомжийн судалгааны аргачлалын сургагч багшбэлтгэх сургалт” 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Тус сургалтын сургагч багшаар ХБНГУ-ын Доод Саксон мужийн Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Фрийдерикэ Витте ажиллаа.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Эрчим хүчний зохицуулах хороо, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нийт 31 хууль зүйн салбарын судлаач, багш, мэргэжилтнүүд хамрагдлаа.