“Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг боллоо

  • 2024-04-05
  • Ц.Энхжин
  • 128

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, Оюутны хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй “Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг 2024 оны 04 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сан болон зарим хичээлийн байранд өртөөлөн зохион байгуулаглаа. Өдөрлөгөөр МУИС-ийн оюутан, багш, албан хаагчдад тулгамдсан асуудлаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөв.

Зөвлөгөөг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, “Легал Консалтанси энд Рисерч Тийм” ХХК, “СНОУ ХИЛЛ КОНСАЛТИНСИ” ХХН, “Дэнс легал” ХХК, “Эм Жэй Эл Атторнейс” ХХН гэсэн байгууллагуудын мэргэжлийн хуульчид өглөө. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Захиргааны эрх зүйн асуудлаар Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хууль зүйн магистр (LL.M) Р.Хатансайхан, Иргэний эрх зүйн асуудлаар Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан М.Үнэнзаяа тус тус зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.