“Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

  • 2022-09-26
  • Э.Цэрэндүзээ
  • 666

Өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсаны 20 жилийн түүхт ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлыг ХЗҮХ-ийн захирал Х.Эрдэм-Ундрах нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн  Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк, МУИС-ийн ХЗС-ийн захирал, Проф.Др Б.Амарсанаа нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Тус хуралд Академич, МУИС-ийн Эмирет профессор, ХЗҮХ-ийн эрдмийн зөвлөлийн дарга С.Нарангэрэл, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг,  Сингапурын Үндэсний их сургуулийн Хууль зүйн сургуулийн проф.Др. Эндрью Жеймс Хардинг, Европын компанийн засаглалын хүрээлэнгийн судлаач гишүүн Проф.Др. Дан В.Пучниак, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Д.Ганзориг, Монгол Улсын гавьяат хуульч Проф.Др. Ж.Бямбаа, Япон Улсын Кобэгийн их сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуулийн Проф.Др Наруфүми Кадомацу, МУИС-ын ХЗС-ийн ахлах багш Др. Б.Буянхишиг, Проф.Др. Б.Уранцэцэг, БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн Тэрүүлэх судлаач Др.И Жун Со, Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Др.Чой ЖИ Ён нар илтгэл хэлэлцүүллээ.