ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫН ТАЛААР ӨМГӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-11-23
  • Э.Цэрэндүзээ
  • 618

Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцын талаар өмгөөлөгч нарт зориулсан  сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд зохион байгууллаа. Сургалтад ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа нар хичээл заав.  Сургалтад нийт 40 өмгөөлөгч хамрагдсан.  Сургалтад хамрагдсанаар өмгөөлөгч нар мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Олон Улсын холбогдох гэрээ, конвенцыг ашиглах үндэсний хууль тогтоомж дахь зохих зүйл заалт, зохицуулалтыг эдгээртэй уялдуулж хэрэглэх талаар зохих ойлголт, мэдлэгтэй болох юм.