“Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц”-ын талаар сургалт зохион байгууллаа

  • 2023-10-12
  • Э.Цэрэндүзээ
  • 616

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц”-ын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад 34 өмгөөлөгч хамрагдлаа.

Сургалтад ХЭҮК-ын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ “Хүний эрхийн Олон Улсын гэрээ, конвенц”-ын ойлголт, Хүнийг хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц сэдвээр хичээл заав. Тус сургалтын зорилго нь өмгөөлөгч нарт мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Олон Улсын холбогдох гэрээ, конвенцыг ашиглах, үндэсний хууль тогтоомж дахь зохих зүйл заалт, зохицуулалтыг эдгээртэй уялдуулж хэрэглэх талаар зохих ойлголт, мэдлэг олгох юм.