Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх сургалт боллоо

  • 2022-03-31
  • Г.Дэлгэрбаяр
  • 341

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Сургалтыг сургагч багш А.Алтанзул заалаа. сургалтад  Нийслэлийн замын хөдөлгөөн, зохицуулах хэлтсийн 37  алба хаагч хамрагдлаа.

Тус сургалт нь хуульчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой юм.  “Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг боловсруулсан гарын авлага, хөтөлбөрийн дагуу хүний эрхийн тухай ойлголт, хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим, ангилал, хандлага, эрх зүйн зохицуулалтын үнэлгээ шинжилгээ зэрэг сэдвүүд багтсан юм.