“Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

  • 2023-03-15
  • Э.Цэрэндүзээ
  • 702

Хууль зүйн үндэсний хүрээлэн,  Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтран 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын 50 гаруй алба хаагч хамрагдлаа.

Сургалтыг Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан  заав. Тус сургалт нь хуульчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой юм.