Хүрээлэнгийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
- 2022-05-18
- Э.Цэрэндүзээ
- 273
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Хан-Уул дүүрэг дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм.