Эцэг эхийн зөвлөл байгууллаа

  • 2022-05-18
  • Э.Цэрэндүзээ
  • 1,274

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Байгууллага бүр хүүхэд хамгааллын асуудлаар ажиллах Эцэг эхийн зөвлөлийг байгуулж ажиллах” гэсэн заалтын дагуу тус хүрээлэн эцэг эхийн зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Тус зөвлөл нь хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл өгөх бөгөНөд хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллага, цагдаагийн байгууллагад холбон зуучлах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм.