Хөвсгөл аймгийн Үндэсний лабортори “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

  • 2022-02-28
  • Г.Дэлгэрбаяр
  • 491

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулдаг. Сургалтаар нийгэмд үйлчлэх хэм хэмжээ, тухайлбал эрх зүйн хэм хэмжээ, хуулийн үүрэг, эрхээ хэрхэн хамгаалах болон үүргээ биелүүлэхийн учир холбогдлыг ухамсарласан иргэн, бие хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн онол, практикийн мэдлэг эзэмшинэ. Сурагчдад амьдралынхаа туршид тасралтгүй хэрэглэх тулгуур эрх зүйн мэдлэг эзэмшүүлэх, мэдээлэл боловсруулах, бусадтай хамтран ажиллах, түгээх чадвар бүхий иргэн бие хүнийг эрхэм чанар төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

 

Энэ хүрээнд  Хөвсгөл аймгийн Үндэсний лабортори “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн  300 гаруй сурагчдад  сургалтыг цахимаар зохион байгууллаа. Сургалтад сургагч багш А.Алтанзул, Г.Дэлгэрбаяр, П.Аззаяа нар хичээл заалаа.