Ч.Өнөрбаяр. Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага

  • 2016-05-16
  • Ц.Энхжин
  • 4,151

10346311_1107834209251402_1791620144021889124_n

Үндсэн хуульт ёс (constitutionalism)-соёлт хүн төрөлхтөний амьдралын хэв шинжийг тодорхойлдог өнөөгийн улс төр-эрх зүйн гол концепци юм. Түүнийг нарийвчлан задалвал хүн зоны эрх, эрх чөлөөг үүсэж боллх төрийн дур зоргоос яаж хамгаалах, эрх чөлөөг нь хэрхэн хөгжил болгон хувиргах тухай нарийн арга, технологийн тухай номлол юм. Доктор Ч.Өнөрбаяр энэ нэг сэдэвт зохиолыг бичихдээ дээрхи номлолыг анатомчилж, түүний суурь институцууд буюу үзэл санаа, номлол, зарчмуудыг задлан тайлбарлаж, тодорхойлох; тэдгээр институцууд институт болж хувирах үйл явц буюу нийгмийн бодит харилцаанд бүрэлдэн тогтох үзэгдэл, давтамжийг задлан шинжилж, орчин үеийн Үндсэн хуульт ёсны үндсэн зарчмуудыг тодруулж, хөгжлийн чиг хандлагыг шинжлэн судлах; Монголд Үндсэн хуульт ёсны үзэл санаа нэвтэрсэн үйл явц,үе шат, арга зам, түүнд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлийг судалж, үр дүн, ач холбогдлыг тодорхойлох; Монгол улсад Үндсэн хуульт ёсны институц институт болж хувирах үйл явцыг нэгтгэн дүгнэх, мөн энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын нэртэй судлаачдын гол гол бүтээл, тэдгээрийн талаархи шүүмжүүдийг харьцуулан судалж, тулгамдсан асуудлыг тодруулах замаар эрх зүйт болон үндсэн хуульт ёсны талаар тогтсон академик мэдлэгийн хүрсэн түвшин, хөгжлийн хандлагыг тодорхойлох, түүний институтжих үйл явцыг нэгтгэн дүгнэх, энэ хүрээнд үндсэн хуульт ёсны мэдлэгийн тогтолцоог системчилэх, баяжуулах оролдлого хийсэн нь энэ бүтээлийн нэг онцлог болжээ.