“Шинэ бүтээлийн танилцуулга” арга хэмжээ боллоо
- 2021-04-29
- Ц.Энхжин
- 937
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхамын “Төрийн алба: шинэтгэлд шимтэхийн учир” бүтээлийн танилцуулгыг цахимаар зохион байгууллаа.
Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор Х.Эрдэм-Ундрах үг хэллээ.Үүний дараа хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Төрийн алба: шинэтгэлд шимтэхийн учир” номын танилцуулгыг хийлээ. Мөн Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх, Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Болдбаатар шинэ бүтээлтай холбоотой санал, шүүмж хэллээ.
Шинэ бүтээлийн танилцуулах цахим арга хэмцээнд Төрийн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчид, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд албан хаагчид болон, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, Захиргаа, удирдлагын газар (хэлтэс)-ын дарга, агентлагуудын хүний нөөцийн ажилтан, Аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, эрдэмтэд зэрэг 350 гаруй хүн Zoom болон Facebook-ээр шууд холбогдож оролцлоо.