Шинэ номын мэдээ

  • 2018-10-02
  • Ц.Энхжин
  • 1,031

Энэ номыг бид бэлтгэхдээ онол, арга зүйн үүднээс, практик хэрэглээний хувьд хамгийн ээдрээ түвэгтэйгээс гадна нэн шаардлагатай гэсэн сэдвүүдийг сонгосон билээ.

“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” номоо эрдэм судлал, сурах бичгийн хослол арга ашиглан бэлтгэлээ.

Уг номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 30.000₮-өөр худалдан авна уу.

Энэхүү гурав дахь удаагийн хэвлэлтэд Иргэний хуулийн IV бүлэг (Гэрээний бус үүрэг), V бүлэг (Өвлөх), VI бүлэг (Олон улсын иргэний эрх зүй)-ийн бичвэрийг нэмж оруулснаар уг хуулийг бүтнээр үзэж судлах боломжтой боллоо. Харин эдгээрт шинжлэх ухааны тайлбар үгүй.

Түүнчлэн Иргэний хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш түүний зарим заалттай холбогдолтой гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн болон Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор баталсан тайлбарын жагсаалтыг нэмж хавсралтаар орууллаа.

Уг номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 50.000₮-өөр худалдан авна уу.