Шинэ номын мэдээ

  • 2018-11-01
  • Г.Дэлгэрбаяр
  • 989

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан, 2009 оноос эхлэн жил бүр, уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд өмгөөлөгч, багш, хуульч, шүүгч, шийдвэр гүйцэтгэгч, цагдаагийн байгууллагын алба хаагчид гээд нэлээд олон төрлийн судлаачид оролцож байгаа нь онцлог байна. Мөн манай хууль зүйн нэр хүндтэй их, дээд сургуулийн оюутнууд илтгэлээ ирүүлсэн байна.

Дээрх байгууллагуудын хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан илтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн товхимол болгон тухай бүр цувралаар хэвлэж ирсэн.Энэ жилийн шалгарсан илтгэлээр IX дэх цувралыг уламжлал ёсоор хэвлэн нийтийн хүртээл болгож байна.

Уг номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 7.000₮-өөр худалдан авна уу.