Шинэ номын мэдээ
- 2018-12-11
- Ц.Энхжин
- 976
Хууль зүйн үндэсний хүрээлэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний төв хамтран “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдал” Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг хэвлэн гаргалаа. Энэхүү эмхэтгэлд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиас замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зүйлийг хэсэгчлэн оруулсан. Мөн 2018 онд 8 дугаар сарын 8-ны өдөр Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бүрэн эхээр оруулсан.
Уг эмхэтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 5.000₮-өөр худалдан авна уу.