Шинэ номын мэдээ

  • 2019-01-15
  • Ц.Энхжин
  • 1,158

Энэхүү бүтээл нь нэг талаас бодлогын судалгаа хийж байгаа судлаачдад арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас хууль зүйн судалгаа хийж байгаа оюутан, судлаач нарт судалгааны тайланг хэрхэн бичих талаарх арга зүйн мэдлэг, зөвлөгөө өгөх давхар ач холбогдолтой. Энэхүү бүтээл нь дөрвөн үндсэн бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр гураваас дөрвөн дэд сэдвээс бүрдэнэ.

Нэгдүгээр бүлэгт, шинжлэх ухааны судалгаа болон шинжлэх ухааны судалгааны аргын талаарх үндсэн ойлголт, мөн суурь болон хавсарга судалгааны онцлог шинж, хоорондын ялгаатай талыг;

Хоёрдугаар бүлэгт, бодлогын судалгааны үндсэн ойлголт, ач холбогдол, бодлогын судалгааны бүтээгдэхүүнийг;

Гуравдугаар бүлэгт, судалгааны баримт бичиг боловсруулах арга зүй, судалгааны удирдамж, төлөвлөгөө боловсруулах, судалгааны тайланг бичих, тайлан хянах тухай;

Дөрөвдүгээр бүлэгт, шинжлэх ухааны судалгааны зарим аргын тухай, тухайлбал, судалгааны дизайн, чанарын судалгааны арга зүй, математик статистикийн арга зүй, социологийн судалгааны арга зүй гэх мэт судалгааны арга зүйн төрлийн талаар авч үзсэн болно.

Уг номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас 20.000₮-өөр худалдан авна уу.